Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Харин үргэлжлүүлэн ирэх 10-р сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөлт хэлбэрээр буюу даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон.
Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5%, иргэн 5%-ийн шимтгэл төлөх юм. НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөг зарцуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан.