Х.Нямбаатар: Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд цахим гав зүүх ял оногдуулна

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. /2020.09.16/ 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Засгийн газрын хуралдаанаас хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд цахим гав зүүх ял оногдуулах шийдвэрийг гаргалаа. Цахим гав улсын төсвөөс 3 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа. Цахим гав нь тухайн хүний байршлийг тогтооход ашиглана. Дотроо цахилгаан ялтастай. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялаар шийтгэнэ. Уг ялыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс  хэрэгжүүлж, цахилгаан бугуйвч зүүлгэж, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулна" гэдгийг хэллээ. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.