Н.БАТСУУРЬ: ДОПИНГ миний биед илэрсэн гэж гарсан, лабораторийн шинжилгээтэй би маргахгүй

Н.Батсуурь: Энэ оны наадмаар 7-р сарын 12-нд би үзүүрлэж, “Тод сайхан” чимэг авсан. Бөхчүүдээс авсан допингийн лабораторийн шинжилгээний хариунаас допинг илэрсэн нь үнэн. Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр Бөхийн салбар хорооноос бичгээр авсан. Маш бага хэмжээгээр миний биед илэрсэн гэж гарсан. Лабораторийн шинжилгээтэй би маргахгүй. Өөрийн хэмжээнд судлаж үзэхэд триметазидини гэх бодис илэрсэн. Энэ эм бол зүрхний эм. Монголын эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг. Энэ эм бол допингийн төрөлд багтдаг эм юм байна. Иймээс би хариуцлагаа хүлээнэ. Нийт бөх сонирхогч монголчуудаасаа уучлалт хүсэж байна.  Хойшдоо бөхчүүд маань ууж, идэх хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой байхгүй бол их цэвүүн цаг болсон байна. 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.