Тарваган тахал өвчний сэжигтэй 20 тохиолдол бүртгэгдсэнээс, гурван хүн нас бараад байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрйин /2020.09.14/ мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахал өвчний талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр, 2020 оны есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахал өвчний нийт сэжигтэй 20 тохиолдол бүртгэгдсэнээс Ховд аймагт 3, Говь-Алтай аймагт 1, Завхан аймагт бүртгэгдсэнээс нийт таван онош батлагдаж, хүндэрсэн гурван хүн нас барсан байна. 

09 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, сорьцыг шинжлэхэд Тарваган тахал биш болох нь тогтоогдсон байна. 

ЗӨСҮТ-ийн лабораторийн тусламжийг илүү сайжруулж, тарваган тахлын оношлуурыг шинээр энэ сарын 12-ны өдөр Токиогийн онгоцоор авчирсан бол өнөөдрөөс аймгуудад хуваарилагдаж байгаа мэдээллийг мөн өглөө. 

Иргэд тарвагатай харьцахгүй, агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.