Энэ онд 4.9 мянган иргэн шинээр ажилд бүртгүүлснээс 2.8 нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулж байна. /2020.09.14/  

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлснээс 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өссөн байна.

Улаанбаатар хотод 2020 оны наймдугаар сард нийт 2000 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан орсон бол 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. 

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3,000 (14.2%) хүнээр буурч, өмнөх сараас 243 (1.3%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9,700 буюу 52.8%-ийг эмэгтэйчүүд эзэлж буй аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.