Интернетээр цахим худалдан авалт хийхдээ СОНОР СЭРЭМЖТЭЙ байхыг анхаарууллаа

Коронавирус цар тахал гарсан энэ үед иргэд гадаад улс руу цахим худалдан авалт хийх, гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авалт хийж, гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол их гарч байгаа тул Гадаад харилцааны яамны Консулын газраас ялангуяа Тайланд, Индонез зэрэг улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг АНХААРУУЛЖ байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.