Д.Нямхүү: Долоон хүнээс КОРОНАВИРУС илэрч, долоон хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.22/ ээлжит хэвлэлийн хуралаа хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнээс коронавирус илрээгүй. Харин долоон хүнээс коронавирусний халдвар нэмж илэрлээ. Тэдний гурав нь хүүхэд, үлдсэн нь том хүн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зургаан хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Насны хувьд зургаа, 11, 12, 29, 38, 39, 63 настай хүнээс илэрсэн. Хүүхдүүдэд илэрлээ. Долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Үүнд гурван оюутан, жирэмсэн хоёр эмэгтэй байна" хэмээлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.