БНСУ: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн анхааралд

 

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 2020 оны 6 сарыг дуустал өөрийн хүсэлтээрээ эх орон руугаа буцахаа мэдэгдэж буцвал (хил хаасан улсын хувьд хил нээгдэхээр эх орон руугаа буцаж болно) дахиж визэнд ороход виз авах боломжит орчинг бүрдүүлж өгөх ажээ.  Нутаг буцах мэдэгдлийг www.hikorea.or.kr сайтаар ч хийх боломжтой.

 

Ковид19-өөс болж онгоц нисэхгүй аргагүй шалтгааныг бодолцон 4 сарын 20-ниос эхэлж тийзгүй ч гэсэн мэдэгдэл хийхийг зөвшөөрсөн бөгөөд  Хэрэв 7 сарын 1 өнгөрвөл та нутаг буцах мэдэгдэлээ хийсэн ч торгууль төлөхийг, мөн виз тань дахиж гарахгүй болохыг анхаарна уу .

 

Миний бие Ж.Нармандах  нь сошиал ертөнцөд голдуу мэдээ өгөх зорилгоор цаг их зарцуулдаг ч гэсэн,  хэл мэдэхгүй онлайнаар мэдэгдэлээ хийж чадахгүй байгаа хүмүүст 6 сарыг дуустал мэдэгдэл хийхэд нь туслах болно.

 

Хүсэлтээрээ нутаг буцахаар шийдсэн ч хэл мэдэхгүйгээсээ болж онлайнаар мэдэгдэлээ хийж чадахгүй тусламж хэрэгтэй хүмүүс (утсаар биш) нүүр хуудасныхаа мэссэнжирээр холбоо барина уу. . .

Хүндэтгэсэн Ж.Нармандах, 2020.06.22.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.