Тусгай үүргийн онгоц Сиэтл хотноо газардлаа

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан  АНУ-д тусламж үзүүлэх  асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн  7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиатль хотыг зорисон юм.

Нислэг 10 цаг орчим үргэлжлэсэний эцэст өчигдөр орой Сиэтл хотод амжилттай газардлаа. Тсуламжийн бараа хүргэсэн уг онгоцоор манай улсын 260 орчим иргэн эх орондоо ирнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.