Өнөөдөр 7 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 139 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Өчигдөр манай улсад коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнөөдөр 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 62 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан 3, УНТЭ, Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүдийн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан 7, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээ багтсан бөгөөд бүгд сөрөг гарчээ.

 

Өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байгаа 7 хүний 6 нь оюутан, 1 нь иргэн байна. 6 оюутны 4 нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнууд аж.

 

 

 

Ингэснээр манай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 204, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 болж, нийт халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д 65 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүнийх хүндэвтэр хэмээн үнэлэгдэж байна. 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.