Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 51
Өндөр настан – 33
Жирэмсэн – 2
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.