Сингапур дахь Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт Сингапур болон Филиппин Улсаас хамрагдах иргэдийн нэрсийг эцэслэн баталгаажуулж тус ЭСЯ-нд ирүүлээд байна.

Тус ЭСЯ энэ удаагийн тусгай үүргийн нислэгт хамрагдахаар бүртгэлээ хийлгэсэн нийт 142 иргэний мэдээлэл, холбогдох өргөдөл, нотлох баримтыг УОК-ын Шуурхай штабт хүргүүлснээс Сингапур Улсаас 22, Филиппин Улсаас 10 иргэний нэрс баталгаажиж хариу ирсэн болно.

Үүнд өндөр настан ангилалд 1, бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 4, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай ангилалд 12 иргэд тус тус хамрагдаж нутаг буцахаар болоод байна.

Тус ЭСЯ-наас нэрс нь баталгаажиж ирсэн эдгээр иргэдтэй тусгайлан утсаар холбогдож мэдэгдсэн ба Имэйл хаягаар дараагийн шатны зааварчилгааг хүргүүлээд байгаа болно.

Хэрэв Тантай ЭСЯ-наас холбоо тогтоогоогүй бол Та энэ удаагийн нислэгт хамрагдаагүй гэж ойлгоно уу.

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрс УОК-ын Шуурхай штаб дээр эцэслэгдэн ирсэн гэдгийг зөвөөр хүлээн авна уу. Нислэгт хамрагдахаар нэр нь баталгаажиж ирсэн иргэдийн хувийн мэдээллийг ЭСЯ-ны зүгээс нийтэд зарлах боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: Сингапур дахь Элчин сайдын яам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.